Фидель Кастро: Кубад АНУ-ын бэлэг сэлт хэрэггүй

Кубийн хувьсгалын удирдагч тус улсад Барак Обамагийн хийсэн айлчлалын дүнгийн тухай өгүүлэл бичжээ.

Кубын төрийн тэргүүн асан, хувьсгалч Фидель Кастро тус улсад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн айлчлалын тухай өгүүлэлдээ Кубад “эзэнт гүний бэлэг сэлт “ хэрэггүй гэж бичжээ. “Дүү Обама” гэсэн гарчигтай энэ өгүүлэл “Гранма” сонинд нийтлэгдсэн байна.

Барак Обама саяхан Кубад хоёр өдрийн айлчлал хийсэн билээ. Үүнийг түүхэн айлчлал гэж тодорхойлцгоож байсан бөгөөд учир Обама сүүлийн бараг 90 жилийн хугацаанд энэ арлын улсад зочилсон америкийн анхны ерөнхийлөгч болсон юм.АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ Вашингтоны засаг захиргаа Кубын ард түмэнд найрамдлын гараа сунгаж байна гэж мэдэгджээ.

Хоёр орон ойртон нягтарч байна гэсэн Обамагийн үгэнд Фидель Кастро гутрангуй байдлаар хандаад, энэ үгийг “бал сарын” үг хэмээн тодорхойлсон байна. Тэрээр сүүлийн хагас зуу гаруй жилийн туршид Кубын эсрэг АНУ-ын явуулж ирсэн бүхий л дайсагнасан ажиллагааг дурджээ.

Кубад “эзэнт гүрний бэлэг сэлт” хэрэггүй гэж Кастро бас мэдэгдсэн байна. “Бид өөрсөддөө хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн болон бусад эд материалын зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж чадна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Барак Обама Кубад айлчлах үеэрээ тус улсын одоогийн удирдагч Рауль Кастротай уулзсан юм.Энэ уулзалтын үеэр нэгнэг хөгтэй явдал болсон бөгөөд юу гэвэл, америкийн ерөнхийлөгч Кубын удирдагчийг тэврэх гэсэн боловч, тэр түүнд ингэх боломж олгоогүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ