С.Ганбаатар чөлөөлөгдөж, Т.Ганболд ХҮН-ыг удирдахаар болжээ

Хөдөлмөрийн үндэсний намын төв хороо өчигдөр хуралдаж намын даргын албан тушаалаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна. Ингээд гишүүдийн олонхийн саналаар буюу 98 хувийн саналаар намын даргаар Т.Ганболдыг томилжээ. Т.Ганболд нь “Алтан дорнод монгол” компанийн ерөнхий захирал бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус намд гишүүнээр элссэн билээ. Ийнхүү багагүй хугацаанд маргалдаж, хоёр тийш болоод байсан ХҮН-ын асуудал шийдэгдэж, шинэ намын даргатай болсон байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ