Г.Түвшинжаргалтай ар гэрийнхэн нь уулзана


УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдан хорьсон байгаа. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй бохир улстөрийн хэрэгт холбогдуулан хорьж цагдаж байна хэмээн түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч, эмэгтэй гишүүд үзэж буй. Тиймээс Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах хүсэлтээ шүүхэд гаргасан ч тав хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.
Харин түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэсэн мэдээлэл гадуур гараад байгаа. Тэгвэл түүнтэй ар гэрийнхэн нь болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Цагдан хорих төвд 12.00 цагаас уулзахаар болжээ.
Н.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ