Ээлжит бус чуулганд зарим гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгджээ

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой гурван конвенц, нэг протоколд Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улс нутагтаа цөмийн хог хаягдал булшлах гэж байна, ээлжит бус чуулган хуралдуулж энэ асуудлыг сэмхэн шийдэх гэж байна хэмээн иргэний нийгмийн зарим байгууллага, иргэд хардаж байгаа.
Олон улсын гэрээ конвенцод нэгдэн орж болохгүй гэх эрдэмтэн судлаач байгаа бол нөгөө талд харин ч орох ёстой, ингэх нь цөмийн хаягдлыг эх орондоо булшлуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ гэх төлөөлөл ч байна. Гэтэл бас УИХ-ын зарим гишүүн ээлжит бус чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ