Автокраны мотор унаж амь насыг нь хохироожээ


Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагааснийт 3881 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 150, зөрчлийн 998, согтуугийн 294, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн 20-р хороо"...." ХХК-ны баригдаж буй барилгын талбайд хүн нас барсан байна"гэсэн мэдээллийн дагуу өчигдөр цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус байгууллагын туслах ажилтан, БГД-ийн 20-р хороонд суух 27 настай эрэгтэй М-г ажиллаж байхад дээрээс нь автокраны мотор унаж амь насыг нь хохироосон байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж шалгаж байна.
Урин дулааны цаг эхлэхэд барилга болоод засварын ажлууд эхэлдэг. Энэ үеэр аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүйгээс иргэд болон ажилчид ньбэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол гардаг.Тиймээс хууль хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалт тун удахгүй аж ахуй нэгжүүдээр явж, заавар зөвлөгөөг өгөх талаар эх сурвалж мэдээллээ. Харин компаниудын зүгээс аюулгүй байдлыг хангаж ажиллах зайдшгүй шаардлагатай байна.
Н.Тунгалаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ