МАН бойктолсноороо цөмийн хаягдлыг оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр товлосон ч МАН-ын бүлэг урьдынх шиг ирцээрээ бойкотолж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон. Хаврын чуулганаас хэдхэн хоногийн өмнө ээлжит бус чуулганы хуралдаан зарласан нь энэ сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болох юм. Энэ чуулганаар дээрх хуулийн төслүүд батлагдвал манай улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох юм. Ингэснээр манай улс цөмийн хог хаягдлаас ангид байх олон улсын конвенцийн гишүүн улс болж эрх зүйн хүрээнд олон улсад дархлагдах юм. Конвенцийн гишүүн болбол дэлхийн аль ч улс манай улсад цөмийн хог, хаягдлаа оруулах эрхгүй болно. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад МАН-ынхан улс төр хийж, бойктолж байна. Тэдний энэ удаагийн бойкотоороо цөмийн хаягдлыг оруулж ирэхийг дэмжээд байгаа юм биш үү.
Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ