Байнгын хороог эхэлж хуралдуулах санал гаргав


УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнөөдөр ээлжит бус чуулган 09.00 цагт эхлэх учиртай ч гишүүдийн ирц бүрдээгүйгэх шалтгаанаар хоёр цаг шахамын хугацаанд эхлэлгүй хүлээгдээд байна. Чуулганы танхимд АН-ын болон “Шударга ёс” эвслийн 20 орчим гишүүд ирсэн бөгөөд МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй байна. Тус бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаж байж ээлжит бус чуулганд оролцох эсэхээ шийдэх бололтой. Мөн гишүүдийн зүгээс эхлээд байнгын хороог хуралдуулж МАН-ынхан шийдвэрээ гаргатал буюу үдээс хойш хүртэл хурлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзэн санал гаргаж байгаа аж.
Дашрамд, өнөөдрийн хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх учиртай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ