Орос захиалгад дарагдав


Оросын зэвсэг өрнөдийн ижил төрлийн зэвсэглэлээс давуу болохыг Сирид “Исламын улс”-ын дайчдын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаа дэлхий нийтэд нотлон харуулсан юм.Одоо Орос улстэдний эсрэг хэдэн сарын турш явуулсан ажиллагааны хугацаанд зарцуулснаас илүү ахиухан мөнгийг зэвсэг техникийн экспортоос олж чадна гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Тийнхүү гадаадад зэвсэг худалдсанаар Оросын олох орлого бүр ойрын жилүүдэд 7 тэрбум ам. доллараар нэмэгдэж болохоор байна.
Сирийн ажиллагаа амжилттай болсны дараа оросын зэвсэглэлийг худалдан авах өч төчнөөн захиалгаХолбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албанд иржээ.Тухайлбал, бүр 2015 оны арванхоёрдугаар сард Алжир улс Су-32 (экспортын хувилбар нь Су-34) бөмбөгдөгч нисэх онгоц 12-ыг худалдан авах захиалга өгсөн бөгөөд энэ эскадриль нисэх онгоцны төлбөрт тус улс барагцаалвал 500 сая ам. доллар төлөх ажээ. Цаашид Алжир бас 6-12 ийм нисэх онгоц худалдан авч мэдэхээр байна. Үүнээс гадна тус улс арван Су-35С нисэх онгоц худалдан авахаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд үүнд 800 сая ам. доллар төлнө гэж “Коммерсант” сонинд бичжээ.
Су-35 сөнөөгч нисэх онгоцыг бусад орон, тухайлбал Индонез, Вьетнам, Пакистан улс ч сонирхож байгаа аж. Энэ нь Орост нийтдээ барагцаалвал 2,5 тэрбумын орлого оруулж болох юм. Тийнхүү Сирид цэргийн ажиллагаа амжилттай болсны маркетингийн үр нөлөө зэвсэглэлийн экспортоос Орос улсын олох орлогыг 7 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж болохоор байна.
Сирид “ИУ” бүлэглэлийнхний эсрэг цэргийн ажиллагаа явуулахад ОХУ барагцаалвал 33 тэрбум рубль зарцуулсан бөгөөд энэ нь 2015 оны намрын ханшаар 500 сая ам. доллартай тэнцэж байгаа ажээ.Зэвсэглэлийн санг нөхөх болоннисэхийн техникт заводын засвар хийхэд бас ойролцоогоор 10 тэрбум рубль шаардагдаж болох юм.Гэсэн ч энэ бүх зардлыг зэвсэглэлийн экспортын орлогоор нөхөх болно.
Хэвлэлд бичсэнээр, Орос улс сөнөөгч нисэх онгоцны экспортоор л гэхэд 10 хүртэл тэрбум ам. доллар олж болохоор байна.Бүр ойрын таван жилд Орос улс “Су” ангиллын нисэх онгоц нийлүүлэх ойролцоогоор 200 гэрээ хэлэлцээр байгуулж болохыг шинжээчид үгүйсгэхгүй байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ