АН-ын бүлэг хуралдаж ЗГ-т чиглэл өгчээ

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж цөмийн асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх нь нэгэнт улстөржөөд байгаа тул энэ асуудалтай зэрэгцээд шинэ хуулийн төсөл оруулж ирэх нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн. Ингээд хуулийн төсөл өргөн барих чиглэлийг Засгийн газарт өглөө. Тодруулбал, Аливаа бусад улсын ашигласан түлш болон бусад цацраг идэвхит хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох тухай хуулийн төслийг оруулаад зэрэгцүүлээд батлуулах юм. Өнөөдөртөө багтаад буюу одоо Засгийн газар дээрх хуулийн төслийг өргөн барина. Үүний дараагаар ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх, нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаа эсэхийг хайгаад боломжтой бол энэ асуудлыг оруулах юм. Үүний дараа хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв МАН-ын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхт бодисыг оруулж ирэхийг дэмжиж байна гэж үзэх магадлалтай гэдгийг онцолмоор байна” гэлээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ