ИЗНН намуудтай эвсэл байгуулах ажлын хэсэг гаргажээ


Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн зөвлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр хуралджээ. Тус хуралдаанаар намынхаа Үндэсний Хорооны хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-ний өдөр хуралдуулах шийдвэр гаргасан байна.
Үндэсний хорооны хурлаар сонгуульд нэгэн эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах юм байна. Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахлаж байгаа байгаа аж.
Намууд эвсэл байгуулахын тулд нам тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хурлаар эвслийн гэрээ, нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар Сонгуулийн хуулинд заасны дагуу ИЗНН өөрийн төлөөллийн төв байгууллагын хурлаа ийнхүү зарласан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ