Улаанбаатарт шороон шуурга шуурна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст цас орж хүчтэй цасан болон шорооншуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 03 дугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ