Ордны гадна нунтаг асгасан асуудлыг шалгаж эхэллээ


УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйгээс болж хойшилсон. Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байсан юм.Үүнтэй холбогдуулан Монгол улсад цөмийн хаягдал хаяхыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис асгасан. Тиймээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж эхэлжээ.
Мөн “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүлэгч гэж иргэн Ч.Мөнхбаяр тэргүүтэй 18-н хүн жагсаал цуглаан зохион байгуулахдаа бүртгүүлээгүй учирЧ.Мөнхбаярт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгосон байна.
Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хуулийн дагуу илэрхийлэх ёстой. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийх гэж байгаагаа төрийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай байдаг аж. Иймд иргэдийг хуулийн дагуу үйл ажиллагаа зохион байгууллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ