Б.Түвшинбат маргааш Тайландын боксчинтой тулалдана

“Рио-2016” олимпийннаадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээний 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хагас шигшээд Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой тоглож илт давуугаар буюу 3:0-ээр яллаа.
Тиймээс тэрбээр медалийн өнгө хувиргах тоглолтоо маргааш Тайландын Сэйломтой хүч үзнэ.
Сонирхуулхад шигшээд шалгарсан ширэн бээлийтнүүд олимпийн эрхээр шууд хүртэнэ. Гэхдээ хүрэл медаль хүртсэн нэг боксчинд медаль олгох тул олимпийн эрхийн төлөөх тулаан давхар явагдах юм.
Г.Марал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ