Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно

Загасны үржлийн үеэр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг агнахыг хориглодог. Үүнийг амьтны тухай хуулиар зохицуулсан байдаг бөгөөд уг хуулийг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.

Загас үржлийнхээ үеэр нэг дор олноор цуглардаг нь загасчлах таатай нөхцлийг бүрдүүлдэг тул иргэд хууль зөрчих үйлдэл их гардаг байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ