“Арева”-аас авдаг санхүүжилтээ зогсоохгүйн тулд МАН чуулганыг бойкотолж байна

МАН “Арева”-гаас авдаг санхүүжилтээ зогсоохгүйн тулд Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын ээлжит бус чуулганыг ирцээрээ бойкотолж байна. МАН-ын буюу Сү.Батболдын Засгийн газар 2012 онд Японы цөмийн хаягдлыг Монголд булшлах АНУ, Япон, Монголын нууц хэлэлцээрийг хийх гэж байсныг Японы "Майничи Шимбүн" сонины сэтгүүлч Айкава Хараюүки илчилж байсан билээ. Мөн МАН Францийн “Арева” компанитай урт хугацааны гэрээ байгуулдаг. “Арева” нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт хийдэг. Ураны хаягдлыг хадгалах, импортлох, дамжуулахыг хориглосон хуулийг баталбал МАН Аревагийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж сонгуулийн санхүүжилт нь зогсох болчихоод байгаа юм. Мөн Хятадын “Шинь шинь” компаниас орж ирдэг санхүүжилт нь ч асуудалтай болно. Тиймээс МАН-ынхан цөмийн хаягдлыг хориглох хуулийг төслийг эсэргүүцэж чуулганыг бойкотолж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ