Богд ууланд авирч яваад осгожээ


Сүүлийн үед нийслэлийнхэн амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон. Иймд иргэд нийслэлд хамгийн ойр оршдог Богд ууланд авиралт хийх нь элбэг байдаг.
Гэвч согтуугаар, ганцаараа ууланд авиралт хийж яваад осгосон хэрэг гарлаа.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд Хан уулын модон дотор хүн хэвтэж байна гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаа нар модон дундаас СБД-ийн наймдугаар хорооны харъяат 22 настай Б гэх эрэгтэйг осгосон байхад нь олжээ.
Түүнийг ГССҮТ-т эмчилж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ