МоАХ-ны дарга Х.Баттулга сонгож болохгүй гишүүдийг зарлалаа

Жудагт Монгол холбооноос Эв нэгдлийн цуглааныг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү жагсаалд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга болон зарим УИХ-ын гишүүд оролцож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар иржээ. Тэд жагсаалаас гаргаж буй шаардлагыг
дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн оролцож байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн үгэндээ төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарлалаа. Үүнд, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн нэрсийг дурдлаа. Тэр дундаа "та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү." хэмээн онцолж байв.



Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ