400 саяын азтан тодорсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол энэ сарын 20-нд болж нийт 24,564 азтан тодорсон билээ. Энэ удаагийн тохирлын онцлог нь өмнөх зургаан удаагийн тохиролоор тодроогүй байсан СУПЕР ШАГНАЛ 400 сая төгрөгийн эзэн тодорсон ч азтан баримтаа бүртгүүлээгүй талаар НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэл хийж байсан удаатай.

Тэгвэл энэхүү азтай эрхмээр Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн, тодруулбал, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу тодорсон гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Татварын ерөнхйи газраас энэхүү мэдээлэл ташаа гэдгийг онцоллоо. Одоогоор 400 саяын НӨАТ-ын азтан тодроогүй байгаа юм байна.

О.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ