Олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтнийг барилаа

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ч нь гэрээсээ 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан дуудлага өгч, цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөрсэжигтэн этгээдийн шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна.
Сэжигтэн этгээдийг мөрдөн шалгаж,Дархан-Уул аймгийн харьяат, урьд өмнө 5 удаагийн ял шийтгэлтэй У гэгчүйлдсэнийг илрүүлжээ. Гэмт этгээд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэргээс 10 гаруй удаагийн үйлдлээророн байрнаас лед дэлгэцтэй зурагт, компьютер бусад эд зүйлийг хулгайлж, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсныг илрүүлж, хамтран үйлдсэн байж болзошгүйхолбогдох иргэдийг мөрдөн шалгаж байна. Мөн хулгайд эд зүйлээ алдсан иргэдийг тогтоож, зурагт, гар утасбусад зүйлийгнь хүлээлгэн өгчээ.
Хохирогч иргэдхэргийг шуурхай илрүүлсэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олонд талархлаа илэрхийллээ.Ард иргэд орон байрныхаа цоож, цуургыг чангатгах, вакуум цонхонд хамгаалалт хийх, болж өгвөл орон байрыг эзэнтэй байлгах шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн хөршийн холбоог сэргээж, хөрш зэргэлдээ айл өрхүүд нэгдэж,гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа.


М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ