Тоон мэдээ: Фэйсбүүкк

Харвардын их сургуулийн дөрвөн оюутан залуусын хамтын хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр дэлхийн хүмүүсийг "Фэйсбүүк" байлдан дагуулж байна. Компанийн тайлангаас харахад, 2015 оны зургаадугаар сарын байдлаар уг олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх жилээс дундажаар 968 сая хүнээр өссөн. 2015 оны эхний хагас жилийн байдлаар, "Фэйсбүүк"-ийн энгийн хувьцааны цэвэр ашиг 1,224 тэрбум доллар байна.

Яг одоо нийтлэлийг маань уншин суугаа та ч бас энэ сайтын идэвхтэй хэрэглэгч байж болох юм. Тиймээс "Фэйсбүүк" сайтын тухай өгүүлсэн тоон баримт таны сонирхлыг татаж, анхаарал тавин уншина гэдэг эргэлзэхгүй байна.

  • 1.59 тэрбум хүн "Фэйсбүүк"-ийг сар бүр хэрэглэж байна. Энэ нь 2015 оныхоос 14 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Дэлхийн өнцөг булан бүрт суралцдаг оюутнуудын 85 илүү хувь нь "Фэйсбүүк"-ийг хэрэглэдэг бөгөөд тэдний 70 хувь нь өдөр бүр тус сайтад ордог.
  • 2015 оны 12 сарын байдлаар 10.4 тэрбум хүн өдөр бүр"Фэйсбүүк"-(DAU) Ñ€Ò¯Ò¯ нэвтэрч ордог.
  • Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хуучин найз залуу эсвэл бүсгүйгээ мөрдөхийн тулд Фэйсбүүкийг ашигладаг.
  • Нийт хэрэглэгчдийн 61 хувь нь гар утсаараа ордог.
  • "Фэйсбүүк"-д нэг цагт 10,000,000 линк шейрлэгддэг.
  • Цагт 307 сая хүн европ тивээс нэвтэрдэг.
  • Нийт хэрэглэгчдийн 29.7 хувийг 25-34 насныхан эзэлдэг. Харин 18-24 насныхан нийт хэрэглэгчийн 50 хувийг эзэлдэг байна.
  • "Фэйсбүүк"-д шейрлэгдсэн сексийн тухай линкнүүд дунджаас 90 хувиас илүү байдаг.
  • Секунт тутамд 5 шинэ профайл шинээр үүсдэг.
  • "Фэйсбүүк"-ийн хэрэглэгчдийн 76 хувь нь эмэгтэй, 66 хувь эрэгтэй. Зарим профайлуудын хүйс нь тодорхойгүй байна.
  • "Фэйсбүүк" хэрэглэгчдийн тоо пүрэв, баасан гаригт 18 хувиар нэмэгддэг.
  • Нийт хэрэглэгчдийн 25 хувь нь "Фэйсбүүк"-ээр гутаагдсан байдаг.
  • Профайлуудын 88 сая нь хуурамч болохыг баталжээ.
  • 5 гэр бүл салалтын тутмын 1-д "Фэйсбүүк" нөлөөлсөн байдаг.
  • Хэрэглэгчдийн 36 хувь нь сексийн дараа Фэйсбүүк, твиттерээ шалгадаг.
  • 2008 онд Lauren Michaels хэмээх 23 настай эмэгтэй "Фэйсбүүк" дээр “I Need Sex” гэсэн гарчигтай бүлгийг үүсгэсэн. 10 минутын дотор тэрээр 35 гишүүнтэй болсон бөгөөд удалгүй 100 гишүүнтэй болсны 50 гишүүнтэй нь Lauren Michaels унтсан байна. "Фэйсбүүк" түүний хуудсыг хаасан.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ