Хууль бусаар жонш үйлдвэрлэж байсан үйлдлийг таслан зогсоолоо

Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас зөвшөөрөлгүй хууль бусааар жонш олборлож байгаа талаар мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн алба хаагч нар хамран хяналт шалгалт зохион байгууллаа.

Шалгалтын үр дүнд Дундговь аймгийн харьяат иргэн Ө нь техник хэрэгсэл ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр жонш олборлож байсан үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар олборлосон 120 тонн жонш, ашигласан эксеваторыг улсын орлого болгосон байна. Иргэн Ө-г “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 7-р зүйл, 7.3 дахь хэсэг 66-р зүйл дэх хэсэгт тус тус заасны дагуу 5.760.00 төгрөгний торгох захиргааны арга хэмжээг тооцож орлогыг орон нутгийн дансанд төвлөрүүлжээ.

Иргэд та бүхэн аливаа ажил үйлчилгээг хуулийн дагуу гүйцэтгэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ