Улаанбурханаар өвчилсөн хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болжээ

Урд зүгээс орж ирсэн Улаанбурхан өвчний өвчлөл эрчимтэй нэмэгдэж, уг өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо 400 хол гарч тэдгээрийн 50 хувь нь бага насны хүүхдүүд байна. Хүүхдүүдийн хувьд өвчин нь хүндэрч бага сартай хүүхдүүд ХӨСҮТ болоод дүүргийн эмнэлгүүдийн Сэхээн амьдруулах тасагт битүү хэвтэж байна.

ХӨСҮТ-ийн сэхээний тасаг 10 ортой бөгөөд ачаалалаа дийлэхгүй нэг орон дээр хоёр хүүхдийг хэвтүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар гэхэд уг Улаанбурхан өвчнөөр 20 гаруй хүүхэд амиа алдсан гэсэн тоо байгаа юм. Тэдний ихэнх нь 0-8 сартай хүүхдүүд аж. Өчигдөр гэхэд дүүргийн эмнэлэгт бага настай эрэгтэй хүүхэд Улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй ирээд нас баржээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Эмнэлгийн хаалгаар оруулж ирээд л эмчилгээ авч чадалгүй өөд болсон. Өвчин хүндэрсэн байсан бололтой. Тэгээд л удалгүй цагдаагийн байгууллагаас хүүгийн цогцсыг аваад явсан” гэв.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ