Тусгай дуут дохио ашиглах эрхийг хуурамчаар үйлджээ


Тусгай дуут дохио ашиглах эрхийг хуурамчаар үйлдсэн хэрэг энэ сарын эхээр гарсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ.
Хуурамч тусгай дуут дохио ашиглах эрхийг худалдан борлуулсан тэдгээр иргэдэд өдгөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Тусгай дуут дохиог ЦЕГ-ын даргын захирамжаар манай байгууллагаас холбогдох эрх бүхий байгууллагуудад зөвшөөрдөг.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат мэдээллэхдээ “Тусгай дуут дохио буюу “маяак”-ыг төрийн тусгай үйлчилгээний байгууллага ашигладаг. Улаан, шар, хөх гурван өнгийн дохиог байрлуулсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний тодорхой дүрэм, журмыг зөрчиж хөдөлгөөнд ордог. Харин үүнийг хууль бусаар ашигласан иргэд дүрэм зөрчсөний улмаас осол аваар гаргадаг асар их хор уршигтай. Тиймээс ЦЕГ-ын даргын захирамжаар манай байгууллагаас холбогдох эрх бүхий байгууллагуудад зөвшөөрдөг. Гэтэл иргэд хууль зөрчиж, тусгай дуут дохио ашиглах эрхийн дардасыг хуурамчаар үйлдсэн байсан. Одоогоор хэргийг шалгаж байна" гэв
Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ