Ассошиэйтед Пресс агентлаг Гитлер, Геббельс хоёрт тусалж байжээ

Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө болон энэ дайны үед америкийн мэдээллийн “Ассошиэйтед пресс” (АП) агентлаг нацистуудтай хамтран ажиллаж, Гуравдугаар рейхийн Суртал нэвтрүүлгийн сайд Йозеф Геббельсийн сайшаасан өгүүлэл, гэрэл зургийг дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгч байжээ.
Британийн “Гардиан” сонинд зориулан Мартин Лютерын нэрэмжит Галле-Виттенбергийн их сургуулийн түүхч Гарриет Шарнбергийн хийсэн судалгаанаас үзвэл, “Ассошиэйтед пресс” агентлагГерман юмуу хилийн чанадад рейхийн нэр хүндэд хохирол учруулж болох материалыг нийтлэдэггүй байсан байна. Үүний хариуд тус агентлаг Германы нутагт цаашид ажиллах боломжтой болсон бөгөөд харин гадаадын бусад олон нийтийн хэрэгсэлд ингэхийг хориглосон байжээ.
Үүнээс гадна, АП агентлаг нацистын суртал нэвтрүүлгийн яамны сурвалжлагч, ажилтнуудын материалд шагнал өгдөгбайсан байна.Тэдний дотор дөрвөн гэрэл зурагчин байсны нэг нь СС-ийн суртал нэвтрүүлгийн дивизийн гишүүн Франц Рот ч байжээ. Түүний гэрэл зургуудАдальф Гитлерийн гараар л дамжин АП агентлагт (харин дараа нь бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд) очдог байсан байна гэж Шарнберг дурджээ. Харин еврейчүүдийг нацистууд түйвээж байсан тухай гэрэл зургууд АП агентлагт очдоггүй байсан ч,Львовын төлөө тулалдаанд амь үрэгдсэн улаан армийн цэргүүдийн зургуудыг нийтлэж байсан байна.
“Эдгээр гэрэл зураг нь нацистуудын явуулж байсан дайны жинхэнэ мөн чанарын нуун дарагдуулахад өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэжээ. Нэг хэсэг үйл явдлыг мэдээлж, нөгөөгий нь нуун дарагдуулж байсан ньгерманчуудын ашиг сонирхол болон дайны тухай тэдний үзэл баримтлалтус болж байсан хэрэг” гэж Гарриет Шарнбергийн хэлснийг “Гардиан” сонинд иш татан дурдсан байна.
Түүний судалгаа нийтлэгдсэний дараа тус агентлаг дээр дурдсан гэрэл зургуудыг архиваасаахурааж авчээ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ