Талбайн хоёр талын зам хаалттай байна

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан 11:00-17:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болж байна. Баярын арга хэмжээний үеэр авто замын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн хоёр талын урсгалыг 17 цаг хүртэл хаалаа.
Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ өдөр Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ