Баярын өглөө 32 хүүхэд мэндэлснээс хоёр нь ихэр байжээ

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-ҮүлКлиникийн нэгдүгээр амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайхоёрдугаар амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гуравдугаар амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, ээжүүдэд баяр хүргэлээ.
Өглөөний есөн цагийн байдлаарнэгдүгээр амаржих газарт нийтдээ найман хүүхэд шинээр мэндэлсэн бөгөөд зургадугаар сарын 1-ний 02:00 цагт гурав кг охин мэндэлсэн байна. Харин хоёрдугаар амаржих газарт 13 хүүхэд шинээр төрсний найман нь хүү таван нь охин байлаа. Гуравдугаар амаржих газарт хоёр охин11 хүү төрсөн бөгөөд тэдний хоёр ихэр хүүхдүүд байсан юм.
Нийслэлийн удирдалгууд шинээр мэндэлсэн бяцхан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, төрсөн эхчүүдэд баяр хүргэхдээ,Улаанбаатар хотдоо бүл нэмж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Монголчууд бид хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж билэгшээдэг.Тиймээс шинээр ирж байгаа хүүхэд бүрийг бид хайрлаж, хүндэтгэн угтдаг уламжлалтай юм. Нийслэл хот хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Та бүхэндээ эрүүл эхнийг хүсэн ерөөе гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ