Замын тэмдэг, тэмдэглэгээг шалгажээ

Тээврийн прокурорын газраас 2016 оны 1 дүгээр улиралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны эхний 2 сарын байдлаар хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд судалгаа явуулан судалгааны үр дүнг харгалзан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, 5-н шарын төмөр замын гармаас Архангай аймгийн тойрог хүртэлх 10.3 км замыг сонгонзамын тэмдэг тэмдэглэгээнд шалгалт явуулжээ.
Шалгалтаар уг замд 2014 онд зам засварын ажил хийж гүйцэтгэсэн боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс өнөөдрийг хүртэл хариуцсан албан байгууллага аж ахуйн нэгж байхгүй, замын хөдөлгөөнд оролцогч, явган зорчигч, жолооч нарт мэдээлэл өгөх боломжгүй буюу Авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага хангаагүй тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан, уг тэмдэг нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, дугуй засвар, TYЦ-тэй зэрэгцэн байрласан нь замын хөдөлгөөнд оролцогчдод харагдахгүй болсон, хяналтын камер байрласан боловч ажилладаггүй, хурд сааруулагч байрлуулаагүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон байна.
Дээрхи нөхцөл байдлаас шалтгаалан тухайн замд гарч байгаа зам тээврийн осол, хэрэг буурахгүй байгаа юм. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар Тээврийн прокурорын газраас холбогдох газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ