‘’Эко констракшн’’ Монгол хүний эрүүл мэндэд анхаарна

Улаанбаатар хотод агаарын бохирдол хорт утаанаас үүдэн уушгины өвчин нэмэгдэж байгаа билээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК нь уушгины өвчинтэй тэмцэхээр Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгийн Уушгины эмгэг судлалын тасагтай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд энэ жил Ууушгины эмгэг судлалын тасгийн эмч нарын болон эмчилгээний 2 өрөөг бүрэн тохижуулж өгчээ.

Өнгөрсөн жилүүдэд ч тус компани Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Улаанбаатар сувиллын эмчилгээний өрөө, УНТЭ-ийн Уушигны эмгэг судлалын хэвтэн эмчлүүлэх тасаг, Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29дүгээр дунд сургуулийн Мэдээлэл зүйн танхим болон номын санг иж бүрэн засварлан тохижуулж байсан юм.

29 дүгээр тусгай сургууль

29 дүгээр тусгай сургууль

УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасаг

УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасаг

ЭХЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг

ЭХЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг

ЭХЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг

ЭХЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг

Улаанбаатар сувилал

Улаанбаатар сувилал

Улаанбаатар сувилал

Үндэсний бүтээн байгуулагч Эко констракшн ХХКомпани 2002 оноос барилга угсралтын чиглэлээрүйл ажиллагаа явуулж ирсэнтөдийгүйнийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд олон нийт рүү чиглэсэнтөрөл бүрийнхүмүүнлэгийн ажлыгтасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ.

Тус компанийн онцлог нь үндэсний боловсон хүчин болсон Монгол залуусаар ажиллах хүчээ бүрдүүлж, мянга мянган Монголчуудыг жилийн 4 улиралын турш ажилтай, тогтмол цалин орлоготой байх нөхцөл боломжоор хангаж байгаа Үндэсний томоохон бүтээн байгуулагчдын нэг юм.

Ард иргэд, хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ачаалал ихтэй, засвар үйлчилгээ шаардлагатай байдаг эмнэлэг сургуулиудыг сонгон эрүүл мэндийг дэмжин энэхүү ажлаа тогтмол хэвшүүлэн ажиллах болно гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ