“Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны ялагчид бэлгээ авна


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж хүүхэд, багачуудын дунд зарласан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарсан. Уралдаанд нийт 1200 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлж, “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” 6-9 нас, “Миний мөрөөдлийн гудамж” 10-13 нас, “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” 14-16 насны хүүхдүүд тус тус хамрагдсан юм. Эдгээр бүтээлүүдээс дээрх гурван ангилалд 18 хүүхдийн бүтээл шалгарсан билээ.
Уралдаанд оролцсон бүх хүүхдийн бүтээлээр 2013 оны зургадугаар сарын 1,2-ний өдрүүдэд Монгол үндэсний түүхийн музейд “Мөрөөдлийн хот” гар зургийн үзэсгэлэн гаргаж байна. Энэхүү уралдаанд идэвихтэй оролцсон бүх хүүхдүүд өнөөдөр 11.00 цагт бэлгээ авах юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ