Р.Эрдэнэбүрэнг цагдаагаас биш АТГ-аас саатуулжээ


Өчигдөр орой Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.
Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад Р.Эрдэнэбүрэнг цагдаагаас саатуулаагүй гэж мэдээллээ. Харин түүнийг АТГ-аас саатуулжээ. Мөн Р.Эрдэнэбүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан бололтой.
Р.Эрдэнэбүрэн нь Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Түүний талаар товч мэдээлэл хүргэхэд Р.Эрдэнэбүрэн 1974 онд төрсөн, 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн юм байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ