Айлын хашаанд галзуу чоно орж иржээ


Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших айлын хоттой хонь руу галзуу чоно дайрчээ. Тодруулбал, тус хорооны Ундраа зуслангийн урд байрлах айлын хотруу галзуу чоно дайрсныг холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.
Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дүүргийн Онцгой комиссоос анхааруулга, сэрэмжлүүлгийг мал бүхий айл өрхүүдэд хүргүүлсэн байна. Мөн мал бүхий айл өрхүүд тэжээвэр малаа даатгалд бүрэн хамруулах, хараа хяналт тавих, хариулга маллагаатай байлгах, малчид болон нийт иргэд өдөр бүр өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ