Асад завсрын сонгууль явуулахыг зөвшөөрөв

Хэрвээ ард түмэн хүсч байгаа бол, завсрын сонгууль явуулахыг зөвшөөрнө гэж Сирийн ерөнхийлөгч Башар Хафез аль-Асад хэлэв. Тэр РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгджээ.

“Хэрвээ ийм хүсэл зоригоо илэрхийлвэл, энэ нь миний хувьд асуудал биш. Зарим сөрөг хүчин биш, харин ард түмний хүсэл зоригийг хүлээн нь авах бүрнээ зүйн хэрэг. Гэвч ийм алхам хийхийн тулд засгийн газар юмуу ерөнхийлөгчийн санаа бодол биш, харин Сирийн олон нийтийн санаа бодол бидэнд хэрэгтэй” гэж Асад тайлбарлажээ.

Төрийн тэргүүнийг парламентаар биш, харин иргэдийн шууд санал хураалтаар сонгох хэрэгтэй гэж Сирийн удирдагч үзэж байна.

Асад энхийн үйл явцыг бас тайлбарлаад,гал зогсоох тохиролцоог “харьцангуй бүтэлтэй” болсон хэмээн хэлж болно гэжээ. “Гал зогсоох хэлэлцээр дампуурна хэмээн үзэж байсан юм. Гал зогсоох тохиролцооны амжилтыг сайн юмуу арай илүү сайн хэмээн үнэлж болно гэдгийг бид хэлж чадна” гэж тэр тайлбарлажээ.

Орос, америкийн тал чухам ямар ямар бүлэглэлийг террорист бүлэглэл гэж үзэх тухай асуудлыг бүрэн зөвшиж чадаагүй, гал зогсоох горимыг сахиж Сирийн арми, Орос, Ираны хамт лалынхны эсрэг тэмцэх бодолтой байгаа бүх байгууллагатай яриа хэлцээ хийхэдзасгийн газар бэлэн байна гэж ерөнхийлөгч хэлжээ.

Сирийн ерөнхийлөгч оросын агаар-сансрын хүчний ажиллагааны үр дүнг өндөр үнэлсэн байна. “Бидний үзэж байгаагаар, оросууд ялангуяа цэргийн салбар, тулалдааны талбарт их амжилт олж, терроризмд мэдэгдэхүйц цохилт өгснийг бодит байдал нотлож байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын тэргүүлж буй олон улсын эвсэл 2014 оны есдүгээр сараас Сирийн нутаг дахь террористуудын байрлалыг бөмбөгдөж байгаа юм. Эвслийнхний мэдээлснээр, агаараас цохилт өгч эхлэсэн нэг жилийн хугацаанд “Исламын улс” бүлэглэлийн хянаж байгаа нутаг дэвсгэр 30-иархумигдаж, харин 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр гэхэд эвслийн нисэх онгоцууд террористуудын бараг 23 мянган нэгж зэвсэг, бэхлэлтийг устгасан байна.

Сирийн ерөнхийлөгч болон түүнийг огцруулахыг шаардаж байгаа сөрөг хүчнийхний сөргөлдөөн 2011 онд эхлэж, улмаар бүрэн хэмжээний иргэний дайн болсон бөгөөд энэ явцад террорист байгууллагууд, түүний дотор “Исалмын улс” бүлэглэлийг хүчээ авсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ