Адель концертын үеэр өөртэйгээ адилхан бүсгүйтэй селфиджээ

Британийн дуучин Адель төрсөн Бирмингем хотод концерт тоглох үеэр өөртэй нь адилхан Эмили Бэмфорт гэдэг бүсгүйтэйхамт селфиджээ.

Адельтай адилхан бүсгүйдуучны концертод өөрийн сүйт залуу Томын хамт ирсэн бөгөөдтэр сүйт бүсгүйтэй маань зургаа татуулаач гэж дуучнаас хүссэн байна.

“Миний хийсэн юм гэвэл, босч очоод, Аделиас... маш эелдэгээр хүссэн юм.Харин тэр намайг бүр хонгор минь гэсэн гээч. Эмили маань Аделийн жинхэнэ шүтэн бишрэгч. Тэдний хамтдаа татуулсан фото түүнд жинхэнэ бэлэг болсон юм” гэж Том ярьжээ.Эмили бол британийн дуучин бүсгүйтэй адилхан цорын ганц хүн биш гэдгийг харин хэлэх хэрэгтэй. Бас Адельтай маш адилхан Эллинор Хеллборг гэдэг эмэгтэй Швед улсад амьдардаг байна.

“Би Адельтай адилхан гэдгээаль эрт анзаарсан, гэвч Инстаграмд миний зургуудыг хүмүүс тайлбарлаж эхлэх хүртэл үүнийг нэг их тоож байгаагүй.Нэг удаа миний бүсгүй дүү бид хоёрын зургийг нийгмийн сүлжээнд тавьсны дараа намайг Адельтай хамт зургаа татуулжээ хэмээн олон хүн бодсон байдаг” гэж Эллионор сэтгүүлчдэд ярьсан байна.Бүсгүй Аделийг өөрийн оронд концерт тоглохоор ирэхийг лхүлээхүлдсэн бөгөөдод дуучинтай дурсгалын зурагаа татуулж чадна байх гэж найдаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ