УИХ-ын дарга руу оймс шидсэн Л.Наранбаатарыг 25 мянган төгрөгөөр торгоно


Монголын эдийн засгийн форумын хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд руу Л.Наранбаатар гэгч бээлий шидсэн талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Тодруулбал, түүнийг үг хэлж байхад форумд оролцож байсан иргэн "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" гэхчлэн дайрч Их Хурлын дарга руу бээлий шидсэн юм . Тэгвэл яг одоо түүнийг тагнуулын болох төрийн тусгай хамгаалалтынхан шалгаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь дээрх үйлдлийнхээ төлөө ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээхгүй юм байна. Харин захиргааны арга хэмжээ буюу 25 мянган төгрөгөөр торгох хуультай гэнэ.
Г.Лхагваа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ