“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхэллээ

Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр жил бүрийн4 дүгээр сарын 28-ндболдог. Тус өдөртэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвлөмж, дүрэм, журам, стандартуудыг иргэд, ААНБ-дад сурталчлан таниулах, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулдаг.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2016” ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ажлын байрны хөдөлмөрийнэрүүл мэндийг сайжруулъя” уриан дорнэг сарын аяны нээлтийг Хан-Уул дүүргийн Соёлын төвд хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван , ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Алтанцэцэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа болон ААНБ-ийн төлөөлөгч,иргэд оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд илтгэл тавьж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы тугийг Нийслэлийн 52 дугаар сургуулийн хамт олондгардуулах үйл ажиллагаа болно.
Хөдөлмөрийн аюулгүйбайдал, эрүүл ахуйн “ТУГ”-ийг 2013 оноос хойш ХУД-ийн аж ахуйн нэгжүүдэд аялуулж, давхар хяналт тавьж ажилладаг юм.
- See more at: http://zasag.mn/m/khanuul/view/12793 #sthash.lBe0o27D.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ