Р.Нямбаяр: Жаахан ч гэсэн инээлгэж чадсан бол миний бэлэг энэ шүү

“Үнэн үү” ток шоугаараа үзэгчдийн танил болсон Р.Нямбаяр хэн нэгний дарамтаас болж нэвтрүүлгээ орхиход хүрсэн гэдэг. Тухайн үед “Ганц бие байсан бол үнэндээ айх юм алга. Дахиж энэ нэвтрүүлгийг хийхгүй” гэж байсан ч түүний бодол эрс өөрчлөгдсөн бололтой. Учир нь, өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараахь мэдээллийг өглөө. “Би хүнээс бэлэг авах нэг их дуртай биш л дээ. Гэхдээ ямар ч хамаагүй бэлэг авах юм уу эсвэл сэтгэл догдлуулсан гоё зүйл болох юм бол дараагийн нэвтрүүлгээ хийнэ гэж яагаад ч юм толгойд бодогдоод хүлээгээд байсан юм.Сайхан зүйлээр хөглөгдөөд тэгээд л...гэж бодсон юм шиг.

Өчигдөр санаандгүй бэлэг авч бас үнэхээр их сэтгэл догдоллоо. Хүмүүс над руу шинэ дугаар яасан бэ? хүлээгээд байна шүү гээд бичээд л байсан. Энэ олон тв суваг, хар мянган нэвтрүүлэг байхад хүлээж нэхэж үзэж байна гэсэн бодол толгойд гэнэт зурс хийв. Тэрүүхэн тэндээ өөртөө жаахан онгиров. Ганцаардсан, уйдсан сэтгэл тавгүй үед чинь хань болж жаахан ч гэсэн инээлгэж сэргээж чадсан бол миний бэлэг энэ шүү. Тун удахгүй дараа дараагийн дугааруудаараа та хэдийг бөмбөгдөж өгнө. Хүндэтгэсэн өнөөх “хөөрхөн” НБА чинь” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ