Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.7 саяар нэмэгдлээ

-Малтөллөлтийнхувьдулсын хэмжээнд 03 дугаарсарыг 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувьбуюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байгаа ньөмнөх 7 хоногоос 2.7 саяар нэмэгдлээ.Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж,төл бойжилт 97.8 хувьтай байна.

-Аймгуудаас авсан цаг үеийн мэдээллийг нэгтгэн дүгнэж үзэхэд: одоогийн байдлаар нийт малын хорогдол 799.7 мянга болж,өмнөх долоо хоногоос 118.6 мянгаар нэмэгдлээ, үүнээс: тэмээ 255, адуу 29.3 мянга, үхэр 79.0 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.4 хувийг эзэлж байна.

-Хамгийн их мал хорогдолтой аймгууд нь Сүхбаатар (130211),Увс (122275), Архангай (95517), Баянхонгор (78287), Завхан (77745), аймгууд байна.

-Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см (нягт 0.12-0.35 гр/см3)-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай;

-Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см (нягт 0.10-0.27 гр/см3)-т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.

-Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын цасны зузаан, нягтаршил нь шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

-Ус, цаг уур орчны шинжилгээний газрын сэрэмжлүүлэх мэдээгээр өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурах, өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг нийт малчил, иргэдэд анхааруулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 2-ндзүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна,3-ндбаруун зүгийн нутгийн хойд хэсэг,4-5-ндХангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.

Салхи 2-нд зүүн зүгийн нутгаар, 4-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ