Лалын улсын Булльдозер царайгаа нуухаа больжээ

Лалын улс бүлэглэл дахин цаазын бичлэг хийж, онлайнаар цацаж, олон улсыг заналхийллээ. Тэд энэ удаад тулааны үеэр олзлогдсон гурван Курд цэргийг цаазалсан байна. Цаазын ажиллагааг алдарт Фаллужагийн булльдозер гүйцэтгэжээ. Гэхдээ энэ удаад тэр нүүрээ олон нийтээс нуусангүй. Тэр урт, том сэлмээр хүний толгой цавчдагаараа алдартай бөгөөд өмнө нь үргэлж тас хар хувцас өмсөж, нүүрээ халхалж нуудаг байсан юм.  Энэ ч утгаараа энэ алуурчныг хэн бол, ямар царай зүстэй бол гэсэн хариултгүй асуулт олон улсад үүсээд байсан билээ. Де Сан сонины мэдээлснээр гартаа жижиг хутга барьсан цайвар шар хувцастай, үс сахландаа баригдсан энэ хүн өнөөх Фаллужагийн булльдозер мөн бөгөөд баттай эх сурвалжаас Иран гаралтай хүн болохыг нь тогтоосон гэнэ. Энэ удаагийн цаазыг гүйцэтгэсэн аргачлал нь өмнөхүүдээсээ ялгарч байна. Гэгээн цагаан өдрийн цагаар олон нийтийн өмнө буюу хотын гудамжинд гурвын гурван хүний толгойг авчээ. Өмнө нь дандаа цөлд, хүн цөөтэй газар цааз гүйцэтгэдэг байсан юм. Гиннесийн номд хамгийн олон хүний толгой авсан гэж оруулахад ч болохоор энэ хүн зураг, дүрс бичлэгт үндэслэн хувийн мэдээллийг олохоор ажиллаж байгаа талаар зарим улсын аюулгүй албаныхан мэдээлжээ. С.Дамдин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ