Бичил долгион зуух хүний биед тун базаахгүйгээр нөлөөлдөг

Бичил долгион зуухыг яагаад ашиглах хэрэггүй вэ гэдгийн шалтгаан юу гэвэл: Нэгдүгээрт,ийм зууханд хоол халаах нь түүний анхны тэжээллэг чанарыг байхгүй болгодог байна.Тэгээд анхны ашигтай зүйл нь “хэрэгцээгүй” болдог.

Бичил долгион нь В12 аминдэм болон хөхний сүүний ашигтай чанарыг устгадаг, тиймээс эхийн сүүг бичил долгион зууханд халааж болохгүй: ингэж халаах нь сүүний найрлагад ордог бөгөөд бактериудын эсрэг тэмцдэг хүчтэй бодисуудыг бүрмөсөн алга болгодог төдийгүй,бяцхан хүүхдийн хувьд хортой бактериудын тоог бараг 18 дахин нэмэгдүүлдэг байна.

Таныг хуванцар саванд элдэв бүтээгдэхүүн халахад, бичил долгион цацраг нь химийн хортой бодисуудыг хоолонд шууд шингээдэг.Жишээ ньканцероген болхүний эсэнд муугаар нөлөөлдөг төдийгүй, хорт хавдар үүсгэж чадах бодисууд юм.

Бичил долгион зууханд халаасан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг хүмүүст судалгаа хийх явцад цусны найрлага өөрчлөгдсөн нь илэрч, тодруулвал эртитроцитын хэмжээ буурч, үүний сацууцусны цагаан бөөмийн тоо үлэмж олширдогбайна.

Эцэст ньбичил долгион зуухны ялгаруулдаг 2,4 ГГц диапазонтай цацрагийн хэмжээзүрхний агшилтын давтамж болон зүрхний хэм алдагдлын аль алинд нөлөөлдөг. Энэ хэмжээ нь аюулгүй гэгддэг хүрээнд байдаг ч,зүрхнхий агшилтын давтамжид нэн даруй, огцом өөрчлөлт оруулдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ