"Маш олон" Монголын үрс магнай тэнүүн баярлаарай

Баяр, баярын дотроос хамгийн сайхан нь багачуудын баяр гэдэг нь ойлгомжтой. Тэр баяр өнөөдөр тохиож байна. Хүүхэд бүрийн хүслэн болсон,хүүхэд байсан болгоны дурсамж сэргээсэн баяр гэсэн ч болно. Монголчууд энэ баярыг бүхэл жарны турш тэмдэглэж иржээ. 59 жилийн ой нь ч тохиож байна. Энэхүү баярыг тэмдэглэгчдийн тоо өнөө өглөө гэхэд л эх орон даяар 32-оор нэмэгдээд буй сайхан мэдээ ирлээ. Маш олон Монголын үрс магнай тэнүүн баярлаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ