Бага насны хүүхдүүд газ үнэртэж байсныг таслан зогсоов


Өсвөр насны охид хөвгүүд ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, сургуулийн ойр орчимд гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлсэн хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байгаа. Гэвч өсвөр насныхан газ үнэртэх тохиолдол гарсаар байгааг дахин онцлох нь зүйтэй байх.
Өнгөрсөн удаад зочид буудал, кино театрын нойлын өрөө, цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн ойр орчимд хүүхдүүд мансуурсан гэх дуудлагын мөрөөр цагдаагийн байгууллага очиж ажиллаж байсан талаар тухай бүрт нь бид мэдээлж байсан. Үүгээр зогсохгүй газ үнэртсэн хүүхэд амиа алдсан хэрэг ч гарч олныг цочирдуулж байсан цаг саяхан. Гэтэл амралтын өдрүүдэд дахин газ үнэртсэн гэх дуудлагаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, СХД-ийн 20-р хорооо"Нефтийн...байрны гадаа хүүхдүүд газ үнэртээд байна" гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид ажиллахад,СХД-ийн 2-р хороонд суух 15 настай эрэгтэй О, СХД-ийн 2-р хороонд суух 14 настай эрэгтэй Б нар нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ