Хоёр настай хүүхэд түлэгджээ


Түлэнхийн төв сүүлийн үед ачаалалтай ажиллаж байгаа аж. Бага насны хүүхдүүд халуун цай, гал зуух, цахилгаан тогоо, ус буцалгагчтай халуун ус зэрэгттүлэгдэн, хүнд гэмтэл авах,улмаар хөгжлийн бэрхшээлтэй болж, амь насаа алдах эрсдэл их гарч байгаагэцэг эхчүүдэд анхааруулсаар байна.
Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амралт эхэлснээс хойшбага насны хүүхдүүд Түлэнхийн төвд ихээр хандах болжээ.
Өчигдөр л гэхэд БЗД-ийн "ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ" гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, БЗД-ийн 16-р хороонд суух 2 настай эмэгтэй М нь хуванцар ванн дотор халуун цай хийгээд хөргөх хооронд ванны ирмэг дээр гишгэн нуруу, баруун гар, хөлийн дотор хэсгээр түлэгдэн ЯТТ-ын 103-аас тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Энэ мэт бага насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж ахуйн хүрээний осолд өртөж гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ