Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж, 23 хүн гэмтжээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шуурхай утсанд нийт 498 ирсний 333нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 23 хүнд хөнгөн гэмтжээ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тодруулбал, СХД-ийн нутаг Баруун турууны давааны овооны хойд замд T.Estima маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 35 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Т.Гэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ