Амралтын өдрүүдэд хоёр айл шатжээ


Сүүлийн үед ахуйн гал түймэр ихээр гарах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд цагдаагийн байгууллагад айл шатлаа гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, БГД-ийн 11-р хороонд таван ханатай Монгол гэр шатжээ. Мөн ХУД-т цахилгааны залгуур богино холболт үүсэн гал алдаж таван ханатай Монгол гэр шатаж, хөрш айлын өвлийн сууцны дээвэр болон эд зүйлээ хадгалдаг амбаар шатжээ. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд золоор хүний амь нас эрсдээгүй байна. Иймд айл өрхүүд пийшин зуухныхаа аюулгүй байдлыг хангаж, үнс нурмаа бүрэн гүйцэт унтраах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй үлдээх, цахилгаан утасны хэт их ачаалал үүсгэлгүй цахилгаан халаагуур, тогоо зэргийг салгаж галын аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ