“...Улсын биш аварга Хадбаатарын Мөнхбаатар аа”

Бид удахгүй ийм цол сонсох бололтой. Бөх цоллооч ийнхүү цоллох юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Улсын их баяр наадмын тухай хуульд оруулах зарим нэмэлт өөрчлөлт санаачилжээ. Засгийн газрын гишүүд түүнийг нь дэмжив.

Тэгэхээр удахгүй батлагдаад, хэрэгжинэ гэсэн үг. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр, түрүүний барилдааны өмнө аварга цол олгоно.

Улмаар түрүүлчихвэл улсын аварга болно гэжээ. Энд л нэг сонин логик яваанд байна даа. Түрүүлээд улсын аварга болсныг нь цаашид цоллохдоо “улсын аварга тэр ээ” гэх нь мэдээж. Нөгөөхийг нь харин яах болж байна даа. Жишээ нь Х.Мөнхбаатар арслан ес давж үзүүрлэлээ гэхэд “...Улсын биш аварга Хадбаатарын Мөнхбаатар аа” хэмээн цоллох болж байна уу. Манай хууль ч ёстой замрах юм аа.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ