Байрны тагтнаас унаж гэмтсэн хоёр хэрэг бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд байрны тагтнаас унаж бэртсэн гэх хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БГД-7 ”ГССҮТ-н хүлээн авах дээр 12-р байрны ... давхарын .... тоотоос унасан хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус тоотод суух Г /эр,35н/ нь гэрийнхээ тагтнаас унаж гэмтсэн хэргийг шалгаж байна.

Мөн түүнчлэн СБД-10 “Энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өндрөөс унаж гэмтсэн хүн ГССҮТ-д ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад ..... дээд сургуулийн дотуур байрны .... тоот өрөөнд суух У /эм.17н/ нь гурван давхрын өрөөнийхөө тагтнаас орны бүтээлэгээр дамжин бууж байгаад унаж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг СБДЦХ-2 шалгаж байна. Түүнээс гадна түлэгдсэн хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, БЗД-13 “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 04 авч шалгахад тус дүүргийн 16 хороонд суух М /эм.2н/ нь хуванцар ванн дотор халуун цай хийгээд хөргөх хооронд ванны ирмэг дээр гишгэж нуруу, баруун гар, баруун хөлийн дотор хэсгээр түлэгдэж гэмтэн ЯТТ-н 103-аар тус эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ