Удирдлагууд хийсэн ажлаараа уралдлаа

Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр2015 оны ажлаараа тэргүүлсэн аймаг,
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн дөрвөнбүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэдэслэн шалгаруулсан аж.

Энэхүү шалгаруулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Орхон, Сүхбаатар, Булган, Архангай, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлжээ.


Тэргүүлсэн аймгуудын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж, баяр хүргэлээ.
Үнэлгээгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүр 4.47 буюу хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн ажээ.

Түүнчлэннийт дүнгээр нь авч үзвэл“Хамгийн бага үнэлгээ 4.06 оноо буюу 81.2 хувь , хамгийн өндөр үнэлгээ 4.47 оноо буюу 89.4 хувиархувьтай гарч байгаа нь орон нутгийн Засаг даргын Тамгын газрууд үндсэн чиг үүргээ хангалттай сайн биелүүлж байгааг харуулж байна”гэж Ерөнхий сайдхэлсэн үгэндээ тэмдэглэлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ