Поп хатагтай Б.Сарантуяа номтой болно

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа тун удахгүй нээлтээ хийх, найруулагч Б.Чингүүний “Өртөө” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноны дууг дуулан үзэгч, фенүүдтэйгээөнөөдөр уулзлаа. Энэхүү уулзалтанд "Өртөө" УСК-ны хамт олон, түүний шавь дуучин Л.Насанбуян, Э.Болор-Уянга нар оролцлоо.

Тэрбээр 16 наснаасаа урлагт зүтгэж явааэнэ онд 30 жилийн ойгоо хамтран зүтгэгч найз нөхдийнхөө хамтаар ирэх есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөсөн байна.
Харин түүний намтар номыг яруу найрагч Р.Эмүжин бичиж байгаа бөгөөд ирэх сарын 20-нд уншигчдын хүртээл болгох юм байна.


Түүнчлэн МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдөр тун удахгүй тохиох бөгөөдэнэ сарын 19, 20-нд Төрсөн өдрийн тоглолтоо хийх юм байна. Тоглолтод залуу уран бүтээлч шавь нар нь оролцохоос гадна Улсын филармонийн оркестр тоглох гэнэ.Түүний энэ жилийн тоглолт олон онц сюрпризээр дүүрэн байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ