Өнөөдрөөс сайхан маргааш

“Хүүхэд бидний ирээдүй” гэх сайхан бас үнэн үг буй. Ирээдүйд энэ улс орныг өнөөгийн хүүхдүүд авч явах нь мэдээж. Тэднийг нэг тольдвол иймэрхүү л дүр зураг тодорч байна. Дажгүй байгаа биз, бидний хойч үе. Тэдэндээ хүүхдийн баярын мэнд хүргье. Эрдэм боловсрол, авьяас чадвараараа шалгарсан Улаанбаатарын шилдэг 32 хүүхдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эл баярыг тохиолдуулан гарын бэлэг өгсөн нь тохиолдлын хэрэг биш юм. Хойч үеэрээ бахархан, омогших бидний сэтгэлийг ч давхар дайх мэт санагдана.

Алдартнуудыг жагсаавал,Грек улсын Порто Каррас хотод зохиогдсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтБаянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Галсандоржийн Энхчимэг, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Мөнхбаатарын Шийравжамц, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Цогтбаатарын Сүхбат, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ариунбаярын Дашбаяр, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баянгол дүүргийн “Эхлэл” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Цэрэнбямбын Отгонбилэг, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цагаанцоожийн Энхцэцэг, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ганбаагийн Хэрлэнмөрөн, Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Моломжамцын Одгэрэл, англи хэлний хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ариунсаны Тэргэл, англи хэлний хичээлийн олимпиадын аварга Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Эрдэнэсайханы Энэрэл, орос хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Батжаргалын Бадмаараг, орос хэлний хичээлийн олимпиадын аварга Баянгол дүүргийн “Радуга” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Бямбацогтын Арвинзаяа, монгол хэлний хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Дорждаваагийн Лхагвадулам, физикийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол”сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Лхагвадоржийн Дөлгөөн, физикийн хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант”сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мянганбаярын Баттүшиг, газарзүйн хичээлийн олимпиадын аварга Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Нямдоржийн Баясгалан, газарзүйн хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батнасангийн Чимиддагва, түүх нийгмийн ухааны хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Отгонбаярын Мишээл, түүхийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Содгэрэлийн Бат-Орших, биологийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Алтангийн Ууганбаяр, математикийн хичээлийнолимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк”сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Энхболдын Булгамаа, Техник технологийн хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Жамсрангийн Балдандорж, Техник технологийн хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор ll дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Будхүүгийн Золбообаатар, Химийн хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Хасбаатарын Батхишиг, Химийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Гэрэлбаатарын Хонгорзул, Математикийн хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш, Математикийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чулуунбаатарын Золбоо, Монгол хэлний хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор l дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Эрдэнэчимэгийн Сайнзаяа, Хятад хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Найрамдал”сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Энхтуяагийн Наранцэцэг, Хятад хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Үйцай”сургуулийн 9 дүгээр ангийн сурагч БолдынАриун, Үндэсний монгол бичгээр хэн сайн бичих вэ уралдаан тэмцээний аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Баттулгын Индранил, Олон Улсын “Кенгуру” математикийн олимпиадын 1-р зэргийн дипломтай Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн 4 дүгээрангийн сурагч Ганхөлөгийн Төгөлдөр нар юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ