Ашигт малтмал олборлож байгаад амиа алдав

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бор хавцал” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлогч байсан хоёр иргэн цооногт унаж нэг иргэн газар дээрээ нас баржээ.

61 настай иргэн Л 15 метрийн цооногт унаж газар дээрээ нас барсан бөгөөд 47 настай иргэн Б-ын биеийн байдал муу байгаа гэнэ.

Аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг иргэн Л-ийн цогцсыг ар гэрийн хүмүүсд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэн Б-г Нэгдсэн эмнэлгэд хүргэж өгчээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ